“Хөдөлмөрийн өдөр”-өөр 2323 тонн хог цэвэрлэв

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

“Хөдөлмөрийн өдөр”-өөр 2323 тонн хог цэвэрлэв

“Өрхийн хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор орон даяар зохион байгуулсан бүх нийтийн хөдөлмөрийн өдрийг Өвөрхангай аймаг амжилттай зохион байгуулж, төсөвт болон хувийн хэвшлийн 192 байгууллагын 7916 ажилтан, албан хаагчид, 2228 иргэн 23,7 га талбай цэвэрлэж, 2323 тн хог зайлуулан, 4926 ш мод, бутны суулгац тарьж, олон цэцгийн мандал байгуулжээ. Эрүүл  мэндийн байгууллагынхан үндсэн үүргийнхээ дагуу 0-16 насны 256 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй 42 иргэн, жирэмсэн 23 эх, ахмад настан, байнгын асаргаатай 68 иргэнд үзлэг оношилгоо хийж, витаминжуулах, вакцинжуулах ажлыг зохион байгуулсан бол ЕБС-ууд “Хариу нэхээгүй тус” аян өрнүүлж өдөр тутмын ажлаа бие даан гүйцэтгэж чаддаггүй иргэнтэй 39 өрхөд нийт зургаан машин түлээ хөрөөдөж, таван машин аргал түүн өгч, ус зөөх, гэр, хашаагаа цэвэрлэхэд нь туслан, 382000 төгрөгийн хандив тусламж цуглуулж хандивласан байна. Хувийн хэвшлийн таван аж ахуйн нэгж байгууллага орчны тохижилт, их цэвэрлэгээ хийх ажлуудад 2012 онд ядуурлаас гаргах зураглалд хамрагдсан өрхийн 33 иргэнийг нийт 574.0 мянган төгрөгөөр цалинжуулж ажиллуулсны дээр Арвайхээр сумын зорилтот 100 өрхийн хөдөлмөрийн насны 100 иргэнийг нийтийг хмарсан ажилд хамруулж ХЭДС-аас 120.0 мянган төгрөг зарцуулав. Мөн аймгийн ОБЕГ-аас 65 иргэнд “Байгаль орчин ба тогтвортой амьжиргаа” сургалт, Төгрөг сумын ЕБС эмзэг бүлгийн иргэдэд “Эмзэг бүлгийн өрхөд боловсролын үйлчилгээг багцаар хүргэх сургалт”-уудыг зохион байгуулжээ.

                                                                                  Г.Буянаа  / Өвөрхангай  /

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж