Адель хэзээ хуримлах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Адель хэзээ хуримлах вэ?

Грэммийн шагналт дуучин Адель найз залуу Саймон Конекитэй сүй тавиагүй гэж мэдэгдсэн гэнэ. Түүнийг өнгөрсөн хоёрдугаар сард Британийн хөгжмийн наадамд алмазан бөгж зүүж очсоноос хойш түүнийг сүй тавьсан гэх цуу яриа дэгдсэн билээ. Харин саяхан  24 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэхдээ Адель найз нөхөд, шүтэн бишрэгчиддээ ямар ч байсан ойрын үед хуримлах бодол байхгүй гэж хэлсэн аж. Тэрбээр “Twitter”-тээ “Төрсөн өдрөө сайхан тэмдэглэлээ. Гэхдээ Рианнагаас төрсөн өдрийн бялуу авсан, сүй тавьсан гэдэг ярианаас бусад нь шүү” хэмээн бичжээ. Учир нь хэдхэн хоногийн өмнө Аделийн төрсөн өдрөөр дуучин Рианна түүнд нүцгэн бүсгүйн хэлбэртэй бялуу явуулсан гэдэг цуурхал дэгдсэн билээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж