Олимпийн бамбар Говьсүмбэр аймагт шилжлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Олимпийн бамбар Говьсүмбэр аймагт шилжлээ

Монголын үндэсний олимпийн хорооноос орон даяар “Таван цагаригийн бат холбоо” уриан дор өртөөлүүлэн аялуулж буй бамбар 4-р сард Дорноговь аймгаар бүтэн аялсны эцэст Говьсүмбэр аймагт шилжлээ. Бамбарыг шилжүүлэх ёслолын ажиллагаа Дорноговь аймгийн Сайншанд хотын төв талбайд болж, Дорноговь аймгийн засаг даргын орлогч Ж.Галбадрах, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны Олимп судлалын төвийн захирал Ж.Баасанхүү, 1968 оны олимпийн наадмын хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, аймгийн нийгмийн хөгжил, бодлогын хэлтсийн дарга, бамбар аялуулах комиссийн дарга Э.Энхжаргал, Дорноговь “Лондон” олимпийн зөвлөлийн дарга Я.Дорж, Дорноговь аймгийн БТСГ-ын дарга Ш.Гантулга, Говьсүмбэр аймгийн нийгмийн хөгжил, бодлогын хэлтсийн дарга н.Баяржаргал, олимпийн зөвлөлийн арга зүйч Б.Буянтогтох нар оролцлоо. Өнгөрсөн 4-р сарын турш олимпийн бамбар Дорноговь аймгаар аялахдаа бүх сургууль, албан байгууллагаар аялж, олимпизмийг түгээн таниулжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж