iPad-наас 3D зураг хэвлэх боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

iPad-наас 3D зураг хэвлэх боломжтой боллоо

Орчин үед техник технологи маш хурдацтай хөгжихийн хэрээр итгэмээргүй зүйлс амьдралд бодит зүйл болсоор байгаа билээ.

Autodesk-ээс iPad хэрэглэдэг хүмүүст зориулан 3D хэмжээст зураг хэвлэх боломжтой 123D Catch хэмээх App-ыг гаргажээ.
 
123D Catch-н компьютерт зориулсан хувилбар нь мөн гараад байгаа iPad-д зориулсан хувилбар нь камертай шууд холбоотойгоороо давуу талтай ажээ.
 
Энэхүү App нь танд iPad дээр авсан зургаа 3D хэлбэрт оруулан хэвлэх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Энэхүү app-ыг та 123D Catch-ын албан ёсны http://www.123dapp.com/ сайтаас үнэгүй татаж авах боломжтой.

Гэхдээ танд 3D хэмжээст зургаа хэвлэж гаргахын тулд "3D Printer" хэрэгтэй ба энэхүү төхөөрөмж нь 1000 ам.доллараас дээш үнэтэйгээр худалдаалагдаж байгаа аж.
 
Видеог ЭНД дарж үзнэ үү.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж