Арван хүн сонгуульд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Арван хүн сонгуульд өрсөлдөнө

Варшав хот дахь Ерөнхийлөгчийн ордон. Гэрэл зургийг Kotoviski

Польшийн ерөнхийлөгчийн суудлын төлөө 10 хүн өрсөлдөнө. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа тавдугаар сарын 7-ны шөнө дууссан байна.
Ерөнхийлөгчид бүртгүүлэхийн тулд нэр дэвшигч тус бүр өөрийн талынхны 100 мянган хүний гарын үсгийг цуглуулсан байх ёстой. Сеймийн спикер Бронислав Коморовский 700 мянган хүний гарын үсэг цуглуулсан ч амь үрэгдсэн ерөнхийлөгчийн ихрийн өрөөсөн Ярослав Качиньскийг гүйцсэнгүй. Талийгаачийн ихрийн өрөөсөнг 1,6 сая хүн дэмжин гарын үсгээ өгчээ.
Гэсэн ч Коморовский сонгуульд ялах магадлал нь 45 хувьтай гэж улс төр судлаачид дүгнэж байна. Качиньский 30 хувийн санал авах магадлалтай гэнэ. Үлдсэн нэр дэвшигчид нь таван хувийн босгыг алхахгүй бололтой.
Польшийн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт 2010 оны зургадугаар сарын 20-нд болно. Хэрэв нэр дэвшигчдээс хэн нэг нь 50 хувийн санал авч чадахгүй бол долдугаар сарын 4-нд хоёр дахь шатны санал хураалттай. Түүнд хамгийн их саналтай хоёр нэр дэвшигч өрсөлдөх юм.
Польшийн экс ерөнхийлөгч Лех Качиньский Оросын Смоленскийн ойролцоо 2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд онгоцны ослоор амь үрэгдсэн юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж