Путины эхнэр удахгүй амаржина

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Путины эхнэр удахгүй амаржина

Людмила Путина жирэмслээд долоон сар болж байна. Мюнхений Их сургуулийн Людвиг Максимильяны нэрэмжит клиникт (Герман) шинжилгээ өгч байгаа гэнэ.

Ингэснээр Владимир Путины эхнэр жирэмсэн гэх цуурхал үнэн боллоо. Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко “Серебряный Дождь” (“Мөнгөн бороо”) радиостанцид ярилцлага өгөхдөө 54 настай Людмила Путина Германд байгаа. Тэрээр төрөхийн өмнөх эмчилгээ ба эрүүл мэндийн хяналтад байгаа гэсэн байв.
-Людмила Александровнагийн бие сайн. Бид хамгийн сүүлд гуравдугаар сарын 4-нд уулзахад тэрээр шоглоом болгон дахин нэг охин төрүүлбэл нөхөр нь түүнээс салаад  үнэнээрээ “шар” хэвлэлд бичиж байгаагаар Алина Кабаеватай гэрлэх байх гэж ярьсан гэв.  Гэхдээ, Валентина Ивановна хүүхдийн хүйсийг мэдсэн ч гэсэн албан ёсны мэдээлэл хэвлэлээр гартал түүнээс энэ талаар ярихгүй байхыг хүссэн гэв.

Сануулахад, өмнө нь Людмила Путина ерөнхийлөгчийн сонгуульд “открепительный” гэх түр үнэмлэхээр санал өгсөн ба хоёр долоо хоногийг Псков мужийн Спасо-Елеазаровскийн хийдэд өнгөрөөжээ. Хандмаа Елисаветагийн (Беляева) “Путина тэнд мацаг барьж ариутгал хийсэн” гэжээ. Гэхдээ хандмаа Путины эхнэр жирэмсэн эсэх талаар мэдээгүй гээд хийдэд байсан жинхэнэ шалтгааны талаар огт хариу өгөхгүй гэсэн байв.

Их сургуулийн эх барилт ба эмэгтэйчүүдийн Гроссхадерн төвийнзахирал, профессор, анагаахын доктор  Клаус Фристэй орос сэтгүүлчид утсаар холбогдоход  “frau Putin”-ы төлөө зовоод хэрэггүй, ирээдүйн ээж эмч, мэргэжилтнүүдийн бүрэн хяналтад байгаа гэжээ. Харин Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков түүний эхнэр хөл хүндтэй болсон талаар тайлбар хийгээгүй ч Мюнхений Их сургуулийн клиникт очсоныг нь үгүйсгэсэнгүй.

Лавлах: Путины гэр бүл одоо Мария Путина (Ленинград, 1985. 04.28) ба Екатерина Путина (Дрезден, 1986.08. 31) гэсэн хоёр охинтой. Хоёр охиныг эмээ Мария Ивановна Путина ба Екатерина Тихоновна Шкребнева нарыг нь хүндэтгэн нэрээр нь нэрлэжээ. Холбооны зөвлөлийн дарга тэдний гэр бүлд Путины залгамжлагч Владимир гарч ирнэ гэхдээ Путины гэр бүлд тогтсон уламжлалыг мэддэггүй бололтой. Хүү төрвөл гэр бүлийн уламжлалаар Владимир Путины өвөөгийн нэрээр Спридон гэж нэрлэх ёстой гэжээ.

Ш.МЯГМАР
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж