Ижил хүйстнүүдийг гэрлэх эрхтэй гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Ижил хүйстнүүдийг гэрлэх эрхтэй гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ижил хүйстнүүдийг бусдын адил гэрлэх эрхтэй гэж үзсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч Митт Ромни Оклахома мужид сонгогчидтой уулзах үеэрээ “Гэрлэлтийг би эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох харилцаа гэж ойлгодог” хэмээн мэдэгдсэний дараа Барак Обама ABC-ийн шууд нэвтрүүлэгт оролцохдоо ингэж  ярьсан гэнэ. Барак Обама ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцэгчдийн нэг байсан боловч бодлоо өөрчилсэн гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч гэрлэлтийн талаарх дэлхийн иргэдийн ойлголт, уламжлалт ёс, итгэл үнэмшил өөрчлөгдөж буйг ухаарсан аж. Америкчуудын дунд явуулсан санал асуулгаар ижил хүйстнүүдийн гэрлэлтийг иргэдийн 50 хувь нь  хуулиар зөвшөөрөх нь зүйтэй гэсэн бол 48 хувь нь байж боломгүй зүйл гэж үзжээ. АНУ-ын Массачусетс, Коннектикут, Айова, Вермонт, Нью Хемпшир, Нью Йорк болон Колумбын дүүрэг ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрсөн юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж