Москва, Эрхүү зэрэг хотын их, дээд сургуулийн 20 орчим багийн 350 орчим тамирчин энэхүү тэмцээнд оролцсоноос эрэгтэйчүүдээс Дотоод хэргийн их сургууль (МВД)-ийн баг алтан медаль хүртэж, Москва хотын авто тээврийн их сургууль (МАДИ) болон Москва хотын төмөр замын их сургуулийн баг тамирчид мөнгө, хүрэл медалийн эзэн болсон байна. Эмэгтэй багуудаас Москва хотын төмөр замын их сургуулийн баг тамирчид хүчтэй өрсөлдөгчид байж, тэргүүн байрт орсон байна. Харин мөнгөн медалийг Москва хотын авто тээврийн их сургуулийн оюутнуудын баг хүртэж, Улс түмний найрамдлын их сургууль (РУДН)-ийн баг хүрэл медалиар энгэр мялаажээ. Тэмцээний үеэр хоёр шилдэг тамирчин сонгон шалгаруулахад, эрэгтэй тамирчдаас Дотоод хэргийн их сургуулийн оюутан Т.Мөнх-Амгалан, эмэгтэй тамирчдаас О.Болор-Эрдэнэ нар тодорсон байна.
Тэмцээнийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, Монголын оюутны спортын холбоо (МОСХ), ОХУ-ын Монгол оюутны холбоо хамтран зохион байгуулж явуулсан юм. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу гадаадад суралцагч оюутны спортын наадмыг ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулдаг бөгөөд 2013 онд Москва хотноо энэхүү наадмыг явуулахаар ГХЯ, БСШУЯ, ЗГХА-БТСГазар, МОСХолбооноос ярилцаж, удахгүй их наадмын зааврыг батлан гаргахаар төлөвлөж байгаа ажээ. Уг наадмыг Москва хотноо 2005, 2009 онд зохион байгуулж байсан юм.