“Улс төр” мэдээллийн төвд өнөөдөр 11.00 цагт хэвлэлийн бага хурал хийхээр зарласан “Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчид яг одоо Төрийн ордны зүүн талд, Хууль зүйн үндэсний төвийн гадна эсэргүүцлийн жагсаал хийж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд мөн Төрийн өмчийн хорооны гадна жагсаал зохион байгуулж байсан тэд энэ удаад ямар шалтгаанаар дахин жагсч буй нь бүрэн тодорхойгүй байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Д.ЖАРГАЛ