Америкийн хамгийн тарган муур үхжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Америкийн хамгийн тарган муур үхжээ

    Фото TODAY, AP

Нью Мексико мужийн Санта Фе-д АНУ-ын төдийгүй, магадгүй, дэлхийд хамгийн тарганд тооцогдох Мяу нэртэй муур үхсэн тухай MSNBC мэдээллээ. 18 кг (39 фунт) жинтэй энэ амьтан 5 сарын 5-нд үхсэн ч Мяугийн сүүлийн хэдэн долоо хоног амьдарч байсан төвийн ажилтнууд энэ талаар дөнгөж сая л мэдээлж байгаа юм.

Metro-д мэдээлснээр бол, муурын үхлийн шалтгаан нь амьсгалын замын дутмагшил юм байна. Муур дөнгөж хоёр настай байсан бөгөөд жин бууруулах цогц эмчилгээнд орж эхлээд байжээ. Түүнийг турсны дараа шинэ эзэнтэй болгоно гэж тооцож байсан байна.

87 настай тэтгэврийн эмгэн муураа зүй ёсоор тэжээж дийлэхээ болин асрамжийн газарт хүлээлгэн өгсөн 2012 оны 4 сараас эхлэн улбар цайвар Мяу муурны түүх хэвлэлийн хуудаснаа гарч эхэлсэн юм. Асрамжийн ажилтнууд муурны гэрэл зургийг тарааж, дараа нь түүнтэй янз бүрийн шоунд оролцсоноор хүмүүс энэ амьтны тухай олон зүйл мэдэж авчээ.

    Фото TODAY, AP

Саяхнаас Мяуг хоолны чанга дэглэмд оруулснаар тэрээр хэд хэдэн кг хаяад байсан ч хэт өөхөлснөөс шалтгаалан амьсгалын дутмагшилд орж эхэлжээ. Асрамжийнхан энэ найрсаг, зөөлөн сэтгэлт амьтанд сүрхий дасч, тарган мууранд санаа тавьж байсан бүх хүмүүст талархал дэвшүүлсээр иржээ. Ингэснээр үүлдэр гаргагч, амьтан өсгөгчдийн анхаарлыг амьтдын жингийн илүүдлийн асуудалд татаж чадсан гэж үзэж байна.

Мяуг дэлхийн хамгийн тарган муур албан ёсоор гэж хүлээн зөвшөөрөөгүй билээ. Гиннесийн амжилтын ном нь гэрийн тэжээвэр амьтдыг эзэд нь алдаршихын тулд хэт их хооллохоос сэргийлдэгтэй энэ нь холбоотой. Ийм амжилтыг халахаас өмнө хамгийн тарган муураар австралийн Химми муур тодорч байсан юм. Тэрээр 21,3 кг байжээ.

Эх сурвалж: MSNBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж