Үндсэн хуулийг бүх нийтийн санал асуулгад оруулна

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийг бүх нийтийн санал асуулгад оруулна

Реджеп Тайип Эрдоган. Гэрэл зургийг ©AFP

Туркийн парламент эрх баригч намаас Үндсэн хуулинд оруулсан засварын төслийг баталсан тухай The New York Times сонин тавдугаар сарын 7-ны дугаартаа бичжээ.
“Шударга ёс ба хөгжлийн нам”-ын санал болгосон уг төсөлд Туркийн Үндсэн хуулийн цэцийн эрх мэдлийг хязгаарлаж, парламентын эрхийг нэмэгдүүлэх мөн шүүхийн системийн ажлыг хариуцсан шүүгч ба прокурор нарын дээд зөвлөлийг шинэчлэхээр тусгагдсан байв.
Нийтдээ, 1980 оны цэргийн эргэлтээс хойш хэвээр үлдсэн Үндсэн хуулийн 20 бүлэгт засвар оруулж байгаа нь ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоганы хэлснээр эдгээр засвар нь Европын холбооны шаардлагын дагуу улс төрийн системийг өөрчлөн, гол хуулиа илүү ардчилсан болгоход чиглэгдсэн гэнэ. Түүний онцолсноор шинэ хууль төрийн албан хаагчдад илүү эрх мэдэл өгөхөөс гадна хүний эрхийг сахиулах хяналтыг ихэсгэхэд чиглэгджээ.
Иргэний нийгмийн үндэс суурийг эвдээгүй гэж Үндсэн хуулийн засварыг эрх баригчид хэлж байгаа ч шинэ төсөл олон нийтийн эрс шүүмжлэлтэй тулгарч байна. Сөрөг хүчний “Үндэсний хөдөлгөөний нам” Үндсэн хуулийн шинэчлэлийн эсрэг санал өгцгөөв.
Гэсэн ч ерөнхий сайдын намынхан бүх ард түмний санал асуулгыг явуулахад хангалттай хэмжээний 336 санал цуглуулж чаджээ. Парламент нь нийт 550 суудалтай. Үндсэн хуулиар бүх нийтийн санал асуулга явуулах товыг тус орны ерөнхийлөгч энэ хуулийг батлан гарын үсэг зурснаас хойш 60 хоногт явуулахаар заажээ. Урьдчилсан санал асуулга ирэх долдугаар сард явагдах бололтой.  
“Үндэсний хөдөлгөөний нам” санал асуулга явуулахгүйн тулд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргана гэсэн байлаа. Түүний үзэж байгаагаар шинэ Үндсэн хууль нь исламистуудын нөлөөг ихэсгэх аюултай гэнэ. Туркийн засгийн эрхэнд байгаа “Шударга ёс ба хөгжлийн нам”-ыг улс төрийн системийг өөрчлөн засаг захиргаа ба шашны хооронд хатуу зааг гаргах гэж байна хэмээн ихээхэн шүүмжилж байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж