Хөвсгөлчүүддээ тусалцгаая

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Хөвсгөлчүүддээ тусалцгаая

Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлөөс уриалга гаргасан байна. Уг уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна. Хөвсгөл аймгийн таван сумыг хамарсан түймрийн найман голомтыг унтраахаар аймгийн онцгой байдлын алба хаагч, нутгийн иргэд  ажиллаж байна. Цагаан-Үүр сумын Хяслын гол, Армагийн хагархай, Хээгт, Аргалтайн гол, Чандмань-Өндөр сумын Халхан гол, Алаг-Эрдэнэ сумын Чаргайт, Улаан-Уул сумын Гуя, Цэцэрлэг сумын Дөшдөг зэрэг газар өнөөдрийг хүртэл түймэртэй байна.

Цагаан-Үүр сумын ойн сан бүхий нийт газар нутгийн 70 орчим хувь түймэрт өртөж, 60 гаруй өвөлжөө бууц, нэг айл шатсан гэсэн харамсалтай мэдээллийг бид хүлээн авлаа. Орхон, Булган, Хөвсгөл аймгийн онцгой байдлын 100 орчим албан хаагч, нутгийн 1000 орчим иргэн, 46 автомашин түймрийг унтраахаар өдөр, шөнөгүй  ажиллаж байна. Тиймээс Хөвсгөл аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл хандив цуглуулж, зарим нэг шаардлагатай тоног төхөөрөмж, гутал хувцас, хүнсний зүйл зэргээр Хөвсгөлчүүддээ туслахыг уриалж байна. Хоймор нутгаараа овоглодог Улаанбаатарт ажиллаж, амьдарч буй уугуул, суугуул иргэд болон Хөвсгөл аймагтай ажил үйлс, амьдрал ахуйгаараа холбоотой бүх хүнийг байгалийн давагдашгүй хүчийг сөрөн зогсож буй Хөвсгөл нутгийнхандаа өглөгийн гараа сунгаж, туслана гэдэгт итгэж байна.

Хандивын данс: Голомт банк 2105001801

Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж