Logitech хамгаалалтын супер камер бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Logitech хамгаалалтын супер камер бүтээжээ

Гэр орон албан тасалгаагаас гадны халдлагаас хамгаалахын тулд танд найдвартай хамгаалалт хэрэгтэй. Олон төрлийн хамгаалалтын камерууд байдаг ч Logitech хамгийн супер камер бүтээсэн тухайгаа мэдээлжээ.

Энэхүү камер нь Logitech-ийн нэвтрүүлэх гэрийн хамгаалалтын цогц системийн нэг хэсэг бөгөөд130 градусын эргэлттэйгээр бичлэг хийх боломжтой мөн шөнийн харанхуйд ч өндөр чанартай бичлэг хийж чадах гэнэ.

Камерын бичлэгийг компьюьер дээрээс хянах ба хөдөлгөөн илэрсэн тохиолдолд танд дохио өгнө. Мөн камерын бичлэгийг интернэт ашиглан хаанаас ч үзэж болох ба бичлэг үзэх эрх бүхий хэдэн ч хэрэглэгч бүртгүүлж, нэмж хасаж болох аж.

Logitech-ийн супер камертай, хамгаалалтын цогц системийг энэ сард багтаан АНУ, Европт хэрэгжүүлж эхлэх юм байна. Үнийн хувьд 299,99 ам.доллар байх юм байна.

Н.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж