
Энэхүү камер нь Logitech-ийн нэвтрүүлэх гэрийн хамгаалалтын цогц системийн нэг хэсэг бөгөөд130 градусын эргэлттэйгээр бичлэг хийх боломжтой мөн шөнийн харанхуйд ч өндөр чанартай бичлэг хийж чадах гэнэ.
Камерын бичлэгийг компьюьер дээрээс хянах ба хөдөлгөөн илэрсэн тохиолдолд танд дохио өгнө. Мөн камерын бичлэгийг интернэт ашиглан хаанаас ч үзэж болох ба бичлэг үзэх эрх бүхий хэдэн ч хэрэглэгч бүртгүүлж, нэмж хасаж болох аж.
Logitech-ийн супер камертай, хамгаалалтын цогц системийг энэ сард багтаан АНУ, Европт хэрэгжүүлж эхлэх юм байна. Үнийн хувьд 299,99 ам.доллар байх юм байна.
Н.НАРАН