Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохоо илэрхийлж, баримт бичгээ хүлээлгэж өгсөн 11 нам, хоёр эвслийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх юм байна. Албан ёсоор бүртгүүлсэн нам, эвслүүдэд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Батламж гардуулах бөгөөд ирэх даваа гаригт Төрийн ордонд сонгуульд оролцох намуудын батламжийг гардуулахаар товложээ. УИХ-ын энэ удаагийн сонгуульд 11 нам, хоёр эвсэл оролцохоор СЕХ-нд албан бичгээ өгөөд байгаа юм.
Ш.Чимэг