“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дарга нарын биеийн байдлыг харгалзан үзэж, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт нарыг тавдугаар сарын 2-нд Н.П.Шастины нэрэмжит Клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлэгт шилжүүлсэн билээ. Эх сурвалжийн мэдээлснээр нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Клиникийн нэгдсэн III эмнэлэгт зүрхний титэм судас нээх мэс засал хийлгэжээ. Мэс засал амжилттай болсон, эгч нь түүнийг сахиж буй гэх мэдээллийг эх сурвалж өглөө.
Д.Жаргалсүрэн