Маоистууд бүх нийтийн ажил хаялтаа зогсоов

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Маоистууд бүх нийтийн ажил хаялтаа зогсоов

Катманду хотноо болж байгаа маоистуудын жагсаал. Гэрэл зургийг  ©AFP

Балбын маоистууд энэ сарын 7-нд зургаа хоног үргэлжилсэн бүх нийтийн ажил хаялтаа зогсоож буйгаа зарлав. Гэхдээ сөрөг хүчин ерөнхий сайдыг огцрохыг шаардсан эсэргүүцлээ үргэлжлүүлэх тухай AFP мэдээлж байна.
Маоистуудын лидер Пушпа Камал Дахал (Pushpa Kamal Dahal) мэдэгдэхдээ, ажил хаялтаар энгийн иргэд нэрвэгдэж байгаа учир зогсоолоо гээд сөрөг хүчний эсэргүүцэл тавдугаар сарын 28 хүртэл үргэлжилнэ гэсэн байна. Өмнө нь тэд бүх нийтийн эсэргүүцэл гаргахдаа Катманду хотын төвийг хааж, нийслэлд ирэх замуудыг боосон байв.
Маоистууд ерөнхий сайд Мадхав Кумар Непалыг (Madhav Kumar Nepal) огцрохыг шаардан түүний оронд өөрийн талынхнаас тавихыг хүсч байна. Өнөөгийн ерөнхий сайд 2008 оны сонгуулиар маоистуудын лидер Прачандад ялагдсан юм. Хэсэг хугацааны дараа Прачанда тус орны ерөнхийлөгчтөй зөрөлдсөн учраас албан тушаалаасаа огцорч, оронд нь Мадхав Кумар Непал томилогдсон ажээ.    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж