Испанид Страдиваригийн зэмсгийг эвдэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Испанид Страдиваригийн зэмсгийг эвдэлжээ

   

       Страдиваригийн виолончел. Фото www.cello.org

Испанид нэгэн зураг авалтын үеэр чавхдаст хөгжмийн зэмсгийн сод мастер Антонио Страдиваригийн урласан виолончелийг гэмтээсэн байна. Энэ талаар El Mundo сонинд Түүхэн болон соёлын өвийг хамгалаалах үндэсний сангийн ажилтан мэдээлжээ. Үйл явдал гурван долоо хоногийн өмнө болсон тухай тэрээр ярьжээ.

Олдсон мэдээллээс үзэхэд, сангийн ажилтнууд Мадрид дахь Хааны ордонд Страдиваригийн чавхдаст дөрвөлийн (хоёр хийл, альт, виолончель) гэрэл зургийг авахаар өрж байх үеэр вилончелийн гар нь хугарчээ. Зэмсэг санаандгүй ширээний өнцөгийг цохиж унасан байна.

Мэргэжилтнүүд гэмтлийг засах хялбархан гэж үзэж байна. Тэгээд ч, хугарсан эд анги нь виолончелийн эх эд анги биш бололтой. Энэ зэмсгийг 17-р зуунд бүтээж, 19-р зуунд засварласан бөгөөд чухам тэр үед гарыг нь солисон мэдээ байна. Эд анги сольсон нь хөгжмийн дугаралтанд нөлөөлөөгүй юм.

Страдиваригийн зэмсгийн засварын зардлын талаар мэдээлэхгүй байна. Угаасаа зэмсгийн өөрийнх нь үнийг тогтоох аргагүй бөгөөд хэрэв зарагдах тохиолдолд 20 сая еврогоос доошгүй үнэ тогтох байх гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Алдарт мастерийн бүтээсэн хэд хэдэн хөгжмийн зэмсэг манай үетэй золгоод байгаа билээ. Түүний бүтээлийн бүрэн жагсаалттай эндээс танилцаж болно.

    Эвдэрсэн зэмсэг. Фото www.elmundo.es

Эх сурвалж: El Mundo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж