Гурван хэлээр ярьдаг робот бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Гурван хэлээр ярьдаг робот бүтээжээ

Японы Sharp брэнд гурван өөр хэлээр ярьж чаддаг роботон тоос сорогч бүтээсэн нь хэрэглэгчдийг байлдан дагуулж байна. "Cocorobo" нэртэй энэхүү төхөөрөмж нь танай гэрийн булан тохойн хог, шороог цэвэрлээд зогсохгүй тантай гурван өөр хэлээр чөлөөтэй ярьж чадах аж.
 
Ердөө л хоолны таваг шиг л хэмжээтэй энэхүү төхөөрөмж нь таны асуултанд Япон, Хятад, Англи хэлээр робот хоолойгоор хариулж чадна.

Жишээлвэл : Та Cocorobo-гоос "How its going?" гэж асуувал тэр танд "So good" хэмээн хариулах болно.

Энэ роботоо та алсын зайн удирдлагаар удирдах боломжтой ба тун удахгүй iPhone, Android-ын аффликэйшнээр удирдах боломжтой болох юм байна.

Бас дээрээс нь таныг амралтын өдрөөр амарч байх үед энэхүү робот автоматаар цэвэрлэгээгээ хийх боломжтойгоор бүтээгджээ.
 
Cocorobo хэмээх энэхүү нэр нь Японы "Кокоро" гэх үгнээс гаралтай ба энэ нь"Роботын зүрх" хэмээх утгатай ажээ.
 
Энэхүү ухаалаг робот нь дараа сараас Азийн орнуудаар 1,600 ам.долларын үнэ ханштайгаар худалдаалагдаж эхлэх юм байна.
 

      Видеог Энд дарж үзнэ үү.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж