Чавес сонгуульд оролцохоор нутаг буцна

Хуучирсан мэдээ: 2012.05.10-нд нийтлэгдсэн

Чавес сонгуульд оролцохоор нутаг буцна

Одоо Кубад цацараг туяаны эмчилгээ хийлгэж байгаа Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес ойрын өдрүүдэд эх орондоо эргэн ирээд сонгуульд оролцох гэнэ. Чавес долоо хоног чимээгүй байгаад дараа нь Venezolana de Television сувагт утасдан “Би шууд л кампани хийж эхлэнэ. Ямагт тэргүүн эгнээнд нь явах болно” хэмээн хэлжээ.
Чавес сөрөг хүчний талаар дуугарахгүй байж чадсангүй. Тэднийг улс орны байдлыг тогтворгүйжүүлэх ямар нэгэн зүйл хийх гэж байна гэж тэр хэлэв. Тэдний төлөвлөгөөг таслан зогсоохын тулд үргэлж бэлэн байх хэрэгтэйг Чавес сануулжээ.

Өөрийн биеийн байдлын талаар тэр хэлэхдээ эмчилгээ бариандаа орж байна гэв. 2011 оны зун түүний хорт хавдрыг авсан мэс заслыг Кубад хийсэн юм. Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр мөн л Кубад дахин мэс засал хийн бас нэг хавдрын ургацыг авсан байна. Үүний дараа Чавес Гавана хотод байн байн ирэн цацраг болон химийн эмчилгээ хийлгэж байна.

2012 оны аравдугаар сард тус улсад ерөнхийлөгчийн сонгуультай. Чавес түүнд оролцон ерөнхийлөгчийн суудалд гурав дахь удаагаа суухаар эрмэлзэж байгаа юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж