Зургаан хиймэл дагуул хөөргөнө

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Зургаан хиймэл дагуул хөөргөнө

Ираны хиймэл дагуул. Гэрэл зургийг ©AFP

Ираны эрх баригчид өөрсдийн сансрын хөтөлбөрийн хүрээнд дэлхий орчмын тойрог замд 5-6 хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөжээ. Тэднээс анхны хиймэл дагуулыг 2011 онд хөөргөх ба энэ талаар Ираны  теле холбооны сайд Реза Такипур (Reza Taqipour) мэдэгдлээ гэж FARS агентлаг дамжуулжээ. Одоо Иран пуужин хөөргөх ганцхан талбайтай учраас нэмэлт талбай барина гэж сайд хэлсэн байв.
Иран “Омид” гэж нэрлэсэн анхны хиймэл дагуулаа 2009 оны хоёрдугаар сард хөөргөсөн ба тэр нь тойрог замд сар гаруй болоод агаар мандалд шатсан юм. Иран эхний оролдлогыг амжилттай болсон гэж мэдэгдэж байлаа. Хиймэл дагуул болон зөөгч пуужинг иранчууд бие даан бүтээсэн байв. Албан бусаар бол Ираны анхны хиймэл дагуул нь Оростой хамтран бүтээсэн “Sinah-1” гэх аппарат байжээ.
Үүнээс гадна, 2010 оны хоёрдугаар сард тус орны сансрын хөтөлбөрийн дагуу тойрог замд харх болон өттөй биокапсулийг гарган амьд организмын сансарт амьдрах нөхцлийн судалгааг хийжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж