Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын 9

Тавдугаар сарын 9-ний баяр

Ялалтын баярыг Орос, Украйн, Белорусь, Молдав, Азербайжан, Армень, Казахстан, Узбекистан, Киргиз,Тажикистанд тэмдэглэж байна. Сербид уг баярыг тэмдэглэдэг боловч амралтын өдөр биш.

Европын өдөр

Францын Засгийн газрын тэргүүн Роберт Шуман Европын улс төрийн нэгдлийн тухай тунхаглалыг 1950 оны тавдугаар сарын 9-нд уншин сонсгожээ. Түүний утга санаагаар Франц, Германы эдийн засгийн нэгдэл нь энэ хоёр орны хооронд дайн гаргах шалтгааныг утгагүй болгохоос гадна Европын бусад орнууд энэ нэгдэлд аажмаар татагдан орох ёстой байлаа.

Эхчүүдийн өдөр

Залуу америк эмэгтэй Анна Жервис цаг нь болоогүй мөнх бусыг үзүүлсэн эхийнхээ дурсгалд эхчүүдийн өдрийг бий болгох санаачлаар төрийн болон хууль байгууллагууд ба нэртэй хүмүүст захидал илгээсэн байна. Түүний хүчин зүтгэл талаар болсонгүй. 1910 онд Виржиниа муж анх удаагаа Эхийн баярыг албан ёсны болгожээ. Түүнээс хойш энэ баярт олон орнууд нэгдэн тэмдэглэж ирсэн байна.

Үйл явдал

1876 ОН.
Германы инженер Август Отто өөрийн зохиосон дөрвөн хэмнэлтэй дотоод шаталтын хөдөлгүүрийг асаан үзүүлжээ. Уурын хөдөлгүүрээс үр ашигтай байсан энэ хөдөлгүүрийг арван жилийн дотор 30 мянган ширхгийг худалдаж чадсан байна. Өнөөгийн бүх автомашины хөдөлгүүр нь Оттогийн зохион бүтээсэн системээр ажилладаг юм.

1911 ОН. Санкт-Петербург хотын Технологийн институт дээр дэлхийн хамгийн анхны телевизийн нэвтрүүлгийг Оросын эрдэмтэн, физикч Борис Львович Розинг хийсэн байна. Эрдэмтэн 1907 онд зохиосон телевизийн багажийнхаа тусламжтайгаар хар дэлгэц дээр дөрвөн цагаан шугамны дүрс гаргаж чаджээ.

1978 ОН. Италийн таван удаагийн Ерөнхий сайд, Христийн ардчилсан намын лидер, томоохон улстөрч, 60 настай Альдо Морогийн суманд сийчигдсэн цогцсыг үл таних нөхөр утасдсаны дараа улаан өнгийн “Рено” машины ачааны савнаас олжээ. Улстөрчийг үүнээс хоёр сарын өмнө “Улаан бригад”-ын террористууд хулгайлсан юм. Түүнийг хороосон этгээд болон “Улаан бригад”-ын 32 алан хядагчдыг 1983 онд бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн билээ.

2003 ОН.
Японы сансрын хөлөг хөөргөх Кагошима буудлаас “Hayabusa” (Шонхор) станцыг хөөргөжээ. Уг станц сансрын биет 25143-д дөхөж очин гурван сарын хугацаанд сар түүнийг судлаад нэг метрийн өндрөөс сансрын биетийн гадаргууны дээжийг авч дэлхийд ирсэн билээ.

2005 ОН.
Дэлхий нийтээр Гитлерийн Германыг ялсны 60 жилийн ойг тэмдэглэв. ОХУ-ын нийслэлд ялалтын парад болж, орой нь бүх Оросын хотуудад ялтын ёслолын буудлага хийжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж