Дэлхийн хамгийн нарийхан бэлхүүстэй эмэгтэй бол Кейти Жанг юм. Тэр өдгөө 70 настай бөгөөд 50 гаруй жил гэдэсний даруулга зүүснээр түүний бэлхүүсний тойрог ердөө 38 см болжээ. Кэйти зөвхөн усанд орохын тулд зургаан цаг зарцуулдаг бөгөөд даруулган тулгуураа авах юм бол түүний нурууны яс биеэ даалгүй хугарч унах аюултай ажээ. Өөртөө ийм эмгэнэлт түүхийг зориулсан Кейти Жанг 70 нас хүртлээ амьдарч байгаа нь гайхалтай хэдий ч өөрийгөө бараг л үхэлд хүргэжээ.
М.Ариунжаргалан