
Төмөр замын суурь бүтэц барих, ашиглах хугацаанд төрийн мэдлийн 51 хувийг төлбөртэй болон гэрээний хугацаа дууссаны дараа төлбөргүйгээр төрийн өмчид шилжүүлэх, үндэсний хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулж хамтран ажиллах боломжоор хангах, хувьцааны тодорхой хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан иргэдэд нээлттэй арилжаалахаар шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр хэлэхдээ Оросын талтай дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх тарифын хөнгөлөлт үзүүлж, боломжийн өрсөлдөх чадвартай байх тохиролцоог ажил хэрэг болгох нь зүйтэй гэдгийг санууллаа гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.