Орост уурхай дэлбэрч, 11 хүн нас барлаа | News.MN

Орост уурхай дэлбэрч, 11 хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Орост уурхай дэлбэрч, 11 хүн нас барлаа

Оросын хамгийн том нүүрсний уурхайд дараалсан дэлбэрэлтүүд болсны улмаас 11 уурхайчин нас барж, 70 гаруй хүн, тэр дундаа 20 орчим аврагч уурхайд түгжигдээд байна гэж “CNN”агентлаг Ялалтын баяраа тэмдэглэхээр бэлтгэж байгаа Москва хотоос өнөөдөр мэдээллээ. Уурхайд утаа униар ихтэй байгаа тул аврах ажиллагаа явуулахыг түр хойшлуулаад байна. Эхний дэлбэрэлт Москвагийн цагаар ням гаригийн 01 цагийн үед болсон бол хоёр дахь дэлбэрэлт түүнээс 4 цагийн дараа буюу аврах ажиллагаа үргэлжилж байх явцад болжээ.
Дэлбэрэлтийн үеэр уурхайн агааржуулалтын систем ажиллахаа больсон тул уурхайн гүнд байгаа уурхайчдад агаар дутагдаж байж болзошгүй байна.
Баруун Сибирийн Междуреченск хотын ойролцоо байдаг "Распадская" уурхайд дэлбэрэлт болох үеэр 359 хүн ажиллаж байжээ гэж Оросын Яаралтай тусламжийн яамны сайд мэдээллээ. Дэлбэрэлт íям гаригийн өглөө эрт болсон. Түүнээс хойш  дөрвөн цагийн дараа хоёр дахь дэлбэрэлт болсон. Москвагаас 2000 бээр зайд байдаг тус уурхайд нэн яаралтай тусламж үзүүлэх хэрэгтэй гэж Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдлээ.
Т.Санаа

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Онцгой байдлын яам 2010-05-09 115.161.144.54

Онцгой байдлын яам гэдэг юм шүү дээ Англиас буруу орчуулсан бололтой Танай сэтгүүлчид ч бас хэцүүхэн улс юм аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж