
Дэлбэрэлтийн үеэр уурхайн агааржуулалтын систем ажиллахаа больсон тул уурхайн гүнд байгаа уурхайчдад агаар дутагдаж байж болзошгүй байна.
Баруун Сибирийн Междуреченск хотын ойролцоо байдаг "Распадская" уурхайд дэлбэрэлт болох үеэр 359 хүн ажиллаж байжээ гэж Оросын Яаралтай тусламжийн яамны сайд мэдээллээ. Дэлбэрэлт íям гаригийн өглөө эрт болсон. Түүнээс хойш дөрвөн цагийн дараа хоёр дахь дэлбэрэлт болсон. Москвагаас 2000 бээр зайд байдаг тус уурхайд нэн яаралтай тусламж үзүүлэх хэрэгтэй гэж Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдлээ.
Т.Санаа