“Air India” нислэгүүдээ цуцлав

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

“Air India” нислэгүүдээ цуцлав

Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компанийн нисгэгчдийн эсэргүүцлээс болж олон улсын нислэгүүдийг цуцалжээ. Тус компанийн төлөөлөгчийн мэдээлснээр дээрх явдлаас болж Сингапур, Нью Йорк болон Ньюаркийн нислэгүүд цуцлагдаад байгаа аж. “Air India” компани Боинг 787 “Dreamliner” онгоцны сургалт, үйлчилгээнээс үүдсэн маргаанаас болж 10 нисэгчийг ажлаас нь халснаас хэрэг манджээ. Энэтхэгийн иргэний агаарын тээврийн яамны сайд Ажит Сингх энэ түр зогсолтыг хууль бус гэж үзэж байгаа юм байна. “Air India” компанийн нисгэгчид шинэ онгоц жолоодох сургалтанд суухаас татгалзаж, эсэргүүцлээ илэрхийлсэн аж. Онгоцны шатахууны үнэ хоёр дахин нэмэгдэж, иргэний агаарын тээврийн компаниудын дунд өрсөлдөөн ширүүсч буйгаас нислэгийн компаниуд дааж давшгүй өрөнд ороод байгаа юм байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж