![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/5/8bfd1a866b42d9b2/071d7bf9ea20167dbig.jpg)
Эл хууль хэрэгжиж эхэлснээр сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, хувийн сургуулийн багш нар таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авах болж байгаа юм. Мөн тэднийг улсын зардлаар сургана. Түүнээс гадна төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн туслах ажилтнууд тухайн газраа 25-аас дээш жил ажилласан бол тэтгэвэртээ гарах бол нэг удаагийн тэтгэлэг авах болж байна.
Чуулганы нэгдсэн хуралдааны цагийг сунгах гэж байснаа больж хуралдааныг өндөрлүүлээд байна.
Г.ДАРЬ