“Эрчим” клуб талбайн эзэдтэй тэнцлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

“Эрчим” клуб талбайн эзэдтэй тэнцлээ

Пакистаны Лахор хотод болж буй “AFC President’s Cup” тэмцээнд Монголын “Эрчим” баг оролцож байгааг бид мэдээлсэн. “А” хэсэгт багтсан тэд эхлээд талбайн эзэн болох Пакистаны “KRL” багтай тоглож 0:0-ээр тэнцсэн байна. Ингэснээр эхний оноогоо авлаа. Энэ нь манай клубуудын түүхэн дэх анхны оноо юм. “Эрчим”-ийн бүрэлдэхүүнд Монголын шигшээ багийн тамирчин Б.Гарьдмагнай, Ц.Энхжаргал, Б.Ариунболд, Б.Анар нар оролцож байгаагаас гадна Японы легионер тоглогч Минами Ёсүкигээр хүч нэмэгдүүлсэн. Тоглолтын дараа “Khan Research Laboratories” багийн менежер Аяаз Бутт орон нутгийн “The News” сонинд өгсөн ярилцлагадаа “Бид өөртөө олдсон маш олон боломжийг ашиглаж чадсангүй. Манай баг бөмбөгийг давуу эзэмшиж, тоглолтыг бүхэлд нь хянаж чадсан” гэжээ. Тэрээр цааш нь “Монголын баг Тайванийн эсрэг хийх тоглолтоос бид дүн шинжилгээ хийж сүүлийн тоглолтдоо Тайваньтай хэрхэн тоглохоо шийднэ” гэжээ.

“Эрчим”  өнөөдөр Тайванийн “Taiwan power company” багтай тоглох юм.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж