МТЗ-ын Б.Батзаяаг ажлаас нь чөлөөлнө гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

МТЗ-ын Б.Батзаяаг ажлаас нь чөлөөлнө гэжээ

Монголын төмөр зам төрийн өмчит компанийн захирал Б.Батзаяаг албан тушаалаас нь чөлөөлж байгаа талаар Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч н.Заяабал өнөөдөр мэдэгджээ. Гэхдээ Б.Батзаяаг Монголын төмөр зам төрийн өмчит компанийн захирлаас чөлөөлөх үү, үгүй юу гэдэг эцсийн шийдлийг Төрийн өмчийн хорооны хурлаар гаргах хуультай аж. Харин Төрийн өмчийн хорооны хурал нь маргааш болохоор зарлагджээ.

Монгол Улс нь 100 хувь төрийн өмчит төмөр замын компанитай болох зорилгоор Монголын төмөр зам төрийн өмчит компанийг байгуулсан юм. Мөн УИХ-аас 2010 онд төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталж шинэ төмөр зам тавихаар болсон. Гэвч эл бодлогыг хэрэгжүүлэх шатанд Засгийн газар төмөр замын бодлогыг өөрчилж, эхний ээлжинд урд хөрш рүү төмөр зам тавьж, нүүрсийг түүхийгээр нь экспортлох нөхцлийг бүрдүүлэхээр болоод байгаа билээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж