Шинэ зүтгүүрийн туршилтын аялал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Шинэ зүтгүүрийн туршилтын аялал эхэллээ

Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар
хооронд байгуулсан экспортын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд
хэрэгжиж буй “Хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх” төслөөр БНХАУ-ын
“CNR” /China North Railway/ корпорациас “Монголын Төмөр Зам” ТӨХК гол замын 5 шинэ зүтгүүр худалдан авсан. Эдгээр зүтгүүрийн эхний хоёрыг өнөөдөр туршилтын аялалд гарлаа. CKD4B-MR3003, CKD4B-MR3004 дугаарын илчит тэргүүд 59 вагон буюу нийт 4500 тонн жинтэй ачаа чирч
хамгийн их бартаа, даваатай хэсэг болох Толгойт өртөөнөөс Хоолт өртөөнд
амжилттай хүрч, Замын-Үүд өртөөг чиглэлээ. БНХАУ-аас
авсан гол замын зүтгүүрүүд нь
3300 морины хүчин чадалтай бөгөөд зүтгүүрийн бригадын
ажлын байрны таатай нөхцөлийг хангасан, орчин үеийн электрон удирдлага,
хяналтын системээр тоноглогдсон техникийн дэвшилтэт технологиор
үйлдвэрлэгдсэнээрээ онцлог байна.
 


Зүтгүүрийн гаднах өнгө төрхийн хувьд Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн
ой, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой, Ардын хувьсгалын 100 жилийн ой
өнгөрсөн жил тохиосонтой холбогдуулан “Монголын Төмөр Зам” ТӨХК үндэсний хэв
маягийг хадгалсан хээ угалзаар шинэ зүтгүүрүүдийнхээ өнгө зохицлын загварыг
гаргасан юм. Хүннүчүүд өглөө наранд, өдөр галд, шөнө саранд мөргөж ирсэн
Монголын анхны төрт улс. Тэр ч утгаар элсэн шаргал говь, дүрэлзэн асах галын
өнгийг эрхэмлэн улбар шар өнгө, төмөр замын салбарын салшгүй хэсэг болох уул
уурхайн байгалийн баялаг, нүүрсийг суурь хар өнгөөр илэрхийлсэн. Харин зүтгүүрийн
хээ угалз нь  эртний буган чулууны хөшөөний
бугын эврийг дүрслэх бөгөөд тэнгэр өөд тэмүүлэх гал,элсэн манхан дээгүүр
хуйлран эргэлдэх говийн угалзат салхийг билгэдсэн.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж