НИТХ-ын сонгуулийн зардлыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

НИТХ-ын сонгуулийн зардлыг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт ирэх зургадугаар сарын 28-нд зохион байгуулахаар болж УИХ-аас шийдвэрлэсний дагуу чуулганы хуралдаанаар дөнгөж сая Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээг 464.9 сая төгрөгөөр баталлаа. Сонгуулийн ерөнхий хорооноос нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох зардлын хэмжээг анх 364.9 сая төгрөг хэмээн УИХ-д оруулж ирсэн байна. Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн З.Энхболд зардлын хэмжээг 100 сая төгрөгөөр нэмэгдүүлэх санал гаргасныг гишүүдийн олонх дэмжжээ. Энэхүү 100 сая төгрөгөөр Улаанбаатар хот дахь 358 хэсгийн хороог камержуулахад зарцуулах аж. Эл санал чуулганы нэгдсэн хуралдаанаар мөн дэмжлэг хүлээснээр зардлын нийт хэмжээг 464.9 сая төгрөгөөр тооцон гишүүдийн 71.1 хувийн саналаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсан юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж