16 үнэт цаасны ханш өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгийн биржийн тавдугаар сарын 9-ний өдрийн үнэт цаасны 4215 дахь удаагийн арилжаагаар нийт 35 ХК-ийн 59.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 98.3 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 22 ХК-ийн 68.5 мянган ширхэг хувьцааг 53.1 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 13 ХК-ийн 29.8 мянган ширхэг хувьцааг 6.5 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.

Өнөөдрийн арилжаагаар нийт 143 хэлцэл хийгдсэн байна. Нийт 35 үнэт цаас арилжигдсанаас 16 үнэт цаасны ханш өсч, 13 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 20328.13 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 194.28 нэгжээр буюу 0.95 хувиар буурсан байна. Зах зээлийн нийт үнэлгээ 1 их наяд 926.8 тэрбум төгрөг болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж