Түлэгдсэн гал сөнөөгчдийг ГССҮТ-д авчирчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Түлэгдсэн гал сөнөөгчдийг ГССҮТ-д авчирчээ

Дорнод аймгийн Баяндун сумын Шивэртийн ам гэдэг газар гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байсан ОБЕГ-ын таван ажилтны гурав нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан тухай бид мэдээлсэн билээ. Харин нөгөө хоёр гал сөнөөгчийн биеийн байдал хүнд, түлэгдэлт ихтэй байсан тул МИ-8 нисдэг тэргээр тэднийг нийслэлд авчирчээ. Нисдэг тэрэг нийслэлд буусан даруйд тэднийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэсэн байна. Гал сөнөөгчдийн биеийн байдлаар талаар ГССҮТ-өөс тодруулахад, “20 гаруй минутын өмнө аврагчдыг хүлээн авлаа. Биеийн байдал хүнд, сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн. Одоогоор биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.

Нас барсан гурван алба хаагчийн тухайд 27-38 насны залуус байжээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж