Филиппиний их дэлгүүр галд шатжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Филиппиний их дэлгүүр галд шатжээ

Филиппиний нэгэн их дэлгүүрт гал гарснаас 17 хүн амиа алджээ. Гал түймэр өнөөдөр тус улсын өмнөд хэсэгт орших Минданао арал дээрх гурван давхар Бутуан их дэлгүүрт гарчээ. Амиа алдсан хохирогчид нь  гал түймэр гарах үед унтаж байсан их дэлгүүрийн худалдагч нар байсан гэнэ. Орон нутгийн цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр гал түймрийн улмаас өтгөн хар утаа дэгдсэнээс хохирогчид байшингаас гарч чадаагүй аж. Их дэлгүүрт гал авалцах үед дотор нь 21 хүн байжээ. Тэдний гурав нь цонхоор үсэрсэн бол нэг нь сураггүй алга болжээ. Гал их дэлгүүрийн нэгдүгээр давхарт авалцаж эхлэх үед хохирогчид хоёрдугаар давхарт байсан гэнэ. Гал юунаас болж гарсныг одоогоор тогтоож чадаагүй байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж