Жонн Траволтаг шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Жонн Траволтаг шүүхэд өгчээ

Жүжигчин Жонн Траволтагийн эсрэг хоёр массажист эр гомдол гаргаж, садар самуунд уруу татах гэж оролдсон хэмээн тус бүр хоёр сая ам.доллар нэхэмжилжээ. Харин “The Pulp Fiction” киноны од Жонн Траволтагийн өмгөөлөгч үүнийг үндэслэлгүй, ичгүүргүй явдал гэж мэдэгджээ. Лос Анжелесын шүүхэд гомдол гаргасан массажист эр жүжигчнийг энэ оны нэгдүгээр сард Атланта хотын нэгэн зочид буудалд нууц нэрээр буухдаа массажийн үйлчилгээ хийлгэсэн гэжээ. Өөрийгөө хохирогч гэх массажист Траволтаг зүй бус хүсэлт тавьж, ёс зүйгүй загнасан гэж гомдол гаргасан байна. Траволтагийн бэлгийн нууц чиг хандлагатай холбоотой цуу яриа түүний жүжигчний кареерт ч нөлөөлж байсан удаатай гэнэ. Түүнийг ижил хүйстэн гэдэг яриа сайн аав, гэрийн сайн эзний имижид дарагдсаар иржээ. Траволта 1991 онд жүжигчин Келли Престонтой гэрлэж хоёр хүүхдийн эцэг болсон. Түүнийг сүмийн нөхөр нь ижил хүйстэн хэмээн шүүхэд мэдэгдэж байсан ч шүүх хурал нь болоогүй аж. Сүүлд 2007 онд Траволта эрэгтэй найзыгаа үнссэн тухай хэл аманд орооцолдож байсан юм байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж