Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Нүхтийн амны баруун талд байрлалтай барилгын суурь цөмөрсний улмаас тус барилгад ажиллаж байсан таван хүн дарагдсан байна. Тус барилгад 14 хүнтэй бригад ажиллаж байснаас тав нь дээрх осолд өртжээ. Осол өнөөдөр 15.00 цагийн үед гарсан бөгөөд дарагдсан таван хүний дөрвийг нь гаргажээ. Үлдсэн хүнийг аврахаар нийслэлийн ОБЕГ-ын харьяа аврах тусгай ангийн аврагчид, ХУД-ийн 14 дүгээр аврах анги, Шуурхай бүлэг 105-ын алба хаагчид ажиллаж байна.
У.БОЛОР