Chrysler Group компани АНУ болон Канадад борлуулагдсан Dodge Charger болон Chrysler 300 загварын 127,350 ширхэг машиныг эргүүлэн татахаар болжээ.
2011-2012 онд худалдаанд гарсан эдгээр загваруудын тоормосны хяналтын хэсэгт асуудал илэрснээс ийнхүү буцаан татахаар болжээ.
Эргүүлэн татах машины 119,072 ширхэг нь АНУ-д, 8,274 ширхэг машин нь Канадад борлуулагдсан юм байна.
Тус компанийн төлөөлөгч Дэвид Диллон мэдээлэхдээ “Энэ бол тийм ч бага асуудал биш. Тиймээс бид хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс бүх машинаа буцаан татаж, засч сэлбэхээр болж байна” гэжээ.
Н.НАРАН