СЕХ-ны гишүүдийг томиллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

СЕХ-ны гишүүдийг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцээд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгосны дагуу Б.Ганбатыг гишүүдийн 82.4 хувиар, Д.Гэрэлт-Одыг 87.8 хувийн саналаар тус бүр дэмжин Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр баталлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Билигтийг гишүүдийн 89.8 хувийн саналаар дэмжин СЕХ-ны гишүүнээр баталсан бол Улсын Дээд Шүүхээс санал болгосны дагуу Н.Дагвыг гишүүдийн 87.8 хувиар, Д.Эрдэнэчулууныг гишүүдийн 89.8 хувиар тус бүр дэмжин СЕХ-ны гишүүнээр томиллоо.

УИХ-ын даргын зүгээс дээрх гишүүдэд ажлын амжилт хүсээд сонгуулийг шударга зохион байгуулахад тууштай ажиллахыг хүссэн юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж