“Төмөр хүн” рекорд эвдэх үү?

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

“Төмөр хүн” рекорд эвдэх үү?

Парамоунт пикчерс, Марвелийн бүтээл “Төмөр хүн” киноны хоёрдугаар анги уржигдар буюу тавдугаар сарын 7-нд Америк даяар нээлтээ хийлээ. АНУ-ын 2700 театрт нээлтээ хийсэн тус кино анхны оройгоол 7.5 сая долларын ашиг олсон байна. Кино сонирхогч, үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан тус кино дөрөвдүгээр сарын 26-нд Лос-Анжелест нээлтээ хийж, дөрөвдүгээр сарын 28-нд Францын театруудаар гарч эхэлсэн билээ.
Киног бүтээгчдийн үзэж буйгаар “Төмөрхүн-2” кино эхний долоо хоногтоо 120-160 сая долларын ашиг орлого олох аж. Бэтмений хамгийн сүүлийн анги болох “Dark knight” кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 158.4 сая доллар олж кино ертөнцөд рекорд тогтоогоод байсан юм.Тэгвэл “Төмөрхүн-2” кино энэ амжилтыг эвдэж ч магадгүй гэнэ. Киноны гол дүрд Robert Jr.Downey, Гвинет Пелтроу, Микки Рурк нар тоглосон. 2008 онд дэлгэцнээ гарсан киноны нэгдүгээр анги бүх цаг үеийн хамгийн ашиг орлоготой киноны жагсаалтад 571 сая ам.долларын орлоготойгоор 57-р байрт бичигдэж явна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж