Microsoft байгаль орчинд ээлтэй ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Microsoft байгаль орчинд ээлтэй ажиллана

Microsoft компани ирэх долдугаар сарын 1-нээс байгаль орчинд ээлтэй ажиллан, нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг багасгах талаар мэдэгдсэн байна. Тус компанийн компьютерийн програм хийдэг лабораториуд болон оффисын барилгууд нүүрсхүчлийн хий ялгаруулахгүй болох тухай тэд мэдэгджээ. Өмнө нь байгаль орчныг хамгаалах бүлгүүд технологийн үйлдвэрлэлд дахин сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглахыг шаардаж байсан юм.

Рэдмонд дахь програм үйлдвэрлэлийн салбарт энерги хэмнэх шийдлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ ажлын дүнд 1,5 сая ам.доллар ирэх 2013 онд хэмнэнэ гэж компани тооцоолж байгаа гэнэ.

Microsoft компанийн гол өрсөлдөгчид болох Facebook болон Google нүүрсний эрчим хүчнээс татгалзах талаар өмнө нь мэдэгдсэн билээ.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж