Иранд цөмийн шинжээч амиа алдав

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Иранд цөмийн шинжээч амиа алдав

Иранд ажиллаж байсан БНСУ-ын цөмийн шинжээч өнгөрсөн мягмар гаригт автомашины ослоор амиа алдсан байна. Ок-Сеок Сео Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн өөр нэг шинжээчийн хамт Маркази муж дахь цөмийн байгууламжийн ойр явж байхад машин нь онхолдсон аж. Цөмийн нөгөө шинжээч нь Словени хүн байжээ. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчид Ираны цөмийн байгууламжид байнга шалгалт хийхээр очдог юм байна. Тус агентлагийн ахлах шинжээчид Ираны энхийн зориулалттай гэх цөмийн хөтөлбөрийн талаар үнэн зөв мэдээлэл өгөхийн тулд газар дээр нь шалгалт хийдэг аж. Иран цөмийн хөтөлбөр нь зөвхөн эрчим хүч үйлдвэрлэх, энхийн зориулалттай хэмээн мэдэгдэж буй авч олон улсын ажиглагчил үүнд эргэлзэж байгаа билээ.

Иран улс дэлхийд авто ослын гаралтаар дээгүүрт бичигдэж байгаа бөгөөд дэлхийн дунджаас 20 дахин их осол гардаг аж. UNICEF-ээс явуулсан судалгаагаар Иранд жилд 28,000 хүн авто ослоор амиа алддаг байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж