НИТХ-ын сонгуулийн тойргийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

НИТХ-ын сонгуулийн тойргийг баталлаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 30 тойрог байгуулж, түүнд ногдох мандатын тоо, тойргийн дугаар, хамрагдах нутаг дэвсгэрийг баталлаа. 30 тойрог, 30 мандат, 152 хороодын хэрхэн хуваагдсаныг хүргэж байна. Өөрөөр хэлбэл, дүүргийн хороод аль тойрогт багтаж байгааг НИТХ-ын тогтоолоор баталлаа.

 

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 05 дугаар                              дугаар 9/79                      Улаанбаатар хот
сарын 08-ны өдөр    

               

Тойрог байгуулж, мандат хуваарилах  тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйл, 20 дугаар зүйлийн 20.1.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8, 4.9, 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
                                              
Нэг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 30 тойрог байгуулж, түүнд ногдох мандатын тоо, тойргийн дугаар, хамрагдах нутаг дэвсгэрийг хавсралт ёсоор баталсугай.
 

ТЭРГҮҮЛЭГЧ                                        Ц.ЦОГЗОЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж