Улсын олимпиадын төвшингийн ялгааг арилгана

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Улсын олимпиадын төвшингийн ялгааг арилгана

Хөвсгөл аймгаас улсын олимпиадын гурвын даваанд 14 төрөл, 42 ангиллаар 27 сурагч, 15 багш оролцоно. Тус аймагт зохион байгуулсан хичээлүүдийн хоёрын даваанд 30 сургуулийн 1075 сурагч, 726 багш буюу нийт 1801 оролцогч 15 хичээлийн төрөл, 52 ангиллаар өрсөлдсөн байна. Өмнөх жилээс олимпиадад оролцогч багш нарын тоо нэмэгдэж, сурагчдын тоо буурсан үзүүлэлт гарсан байна. Нэгдсэн дүнгээр “Эрдмийн далай” цогцолбор сургууль тэргүүлсэн бол хөдөө орон нутгаас Галт сумын сургууль сумдаас хошуучилжээ. Цаашид олимпиадыг зохион байгуулахдаа 11 жилийн болон 12 жилийн сургалттай ангиудын ялгааг гаргах тухайлбал, нэг ижил тавшинд сэдвийг боловсруулах нь зохимжгүй байна гэж  үзээд зохион байгуулагчид ирэх жилийн олимпиадын даалгавар боловсруулахад энэ ялгааг гаргах шаардлагатай гэдгийг хэлж байлаа. 

Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж