МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлын тухай түүний эмч болон Эрүүл мэндийн яамны эмч нарын гаргасан дүгнэлтийг өнөөдөр 16.00 цагт МАХН-ын төв байранд танилцууллаа. Н.Энхбаяр албадан саатуулагдсанаасаа хойш өлсгөлөн зарлаад 98 цаг болж байна. Өчигдөр буюу тавдугаар сарын 7-ны 20 цагийн үед Эрүүл мэндийн яамны эмч нар биеийн байдалд үзлэг хийхээр очсон байна. Үзлэгээр биеийн байдал хүндэвтэр, бие сул байгаа гэсэн ерөнхий дүгнэлтэнд хүрсэн гэнэ. Тодруулбал, биеийн жин 89 кг байснаас 83 кг болж 6 кг турсан аж. Бие махбодид нүүрс-ус дутагдаж өөхний задрал болж байгаа тухай мэдээлж байна. Түүнчлэн зүрхний шахалт багассан байгаа гэнэ. Анагаах ухааны доктор, профессор Л.Жамбалжав хэвлэлийн бага хурлын үеэр “эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд бид ямар ч улс төр хууль журмаас ангид байж, амь насыг нь аргацаах бус, анагаах нарийн мэргэжлийн эмчилгээнд оруулахыг хүсэж байна” хэмээн хэлсэн юм.
Харин 17.00 цагт Үндэсний мэдээллийн танхимд Н.Энхбаярын эрхийг зөрчигдөж байна хэмээн Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Парламентын дээд танхимын гишүүн, олон улсын хуульч Хенри Лорд Голдсмит, өмгөөлөгч Ц.Монгол, хуульч Ц.Оюунбаатар, Анагаах ухааны доктор Л.Жамбалжав нар мэдээлэл хийсэн юм. Олон улсын хуульч Хенри Лорд Голдсмит Н.Энхбаярыг албадан саатуулах анхны үндэслэл нь одоог хүртэл хорих хангалттай үндэслэл биш байна хэмээн үзэж байгаа тухайгаа хурлын үеэр мэдэгдсэн. Тэрбээр “Зөвхөн онцгой тохиолдолд л албадан саатуулж, удаан хугацаагаар хорьж болдог. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг яаралтай суллана гэдэгт найдаж байна” хэмээн хэлж байсан.
Түүнчлэн хуульчид, өмгөөлөгчдийн төлөөлөл Төрийн гурван өндөрлөгт Н.Энхбаярыг шаардлагатай эмчилгээнд яаралтай оруулах тухай хүсэлт явуулсан байна.

У.БОЛОР