
Мөн Итали улсын Милан хотын Соёлын газрын дарга, албаны бусад хүмүүс оролцох бөгөөд “Соёлоор дамжуулж хотыг хөгжүүлэх арга зам, туршлага”-ын талаар лекцийг тус эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод тавих болно.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Соёл урлагийн хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн соёл урлагийн байгууллагууд, их дээд сургуулиуд, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцох юм байна.
У.Болор