Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн угтлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн угтлаа

Манай сэтгүүлч Москвагаас мэдээлж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев ялалтын баярт оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 09.15 цагт буюу Улаанбаатарын цагаар 13.15 цагт Улаан талбайд хүндэтгэн угтаж авлаа. Ялалтын баярт Монгол Улсын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга Ху Жиньтао, Словакийн Ерөнхийлөгч И.Гашпарович, Вьетнамын Ерөнхийлөгч Нгуен Минь Чиет, Польшийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Комаровский, Европын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Ягланд, Чехийн Ерөнхийлөгч В.Клаус, Германы канцлер А.Меркель, Израилийн Ерөнхийлөгч Ш.Перес, Италийн Сайд нарын зөвлөлийн дарга С.Берлускони нарын зэрэг олон орны хүндэт зочид оролцохоор ирсэн байна. Яг одоо БНХАУ-ын дарга Улаан талбайд хүрэлцэн ирээд байна.
                               
Д.ОЮУН. Москва

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж