МАН энэ удаагийн сонгуульд өдөөс нь хараад инээсэн, олны танил нүүрний арьс л байвал хэнийг ч хамаагүй нэр дэвшүүлхээр зэхэж байна. Өч төчнөөн бөхчүүдээр намынхаа баганыг түшүүлэхээр болсон нь багадаж урлагт хайртай сонгогчдын сэтгэлийг татхаар намынхаа бага хурлаар ярилцсан бололтой. Ингээд л саарал ордонд орох “бай”-тай энэ сунгаанд бөхчүүдтэй ур ухаанаа уралдуулахаар урлагийн сор болсон хөгшчүүл зүтгэж яваа. Тэдний нэг нь АЖ Н.Сувд. Аальгүйхэн инээд, аргагүй Монгол бүсгүйн төрх, ёс жаяг түүнээс ханхийж ард түмнийг уяруулах ч тэрээр улсын хэрэгт хошуу дүрэн парламентид суух нь юу л бол. Зохиогүй чимэг болох биз. Улс төр чинь бүх ард түмний амьдралыг авч явах хүндхэн үүрэг болохоос биш түүний тоглодог киноны нэгэн хэсэг биш гэдгийг ч ард түмэн ойлгож байгаа. Тиймээс Н.Сувдад төрийн хэрэг “хамаагүй хамгийн ихээр хамаагүй” болов уу.
Эх сурвалж: WWW.GRANDNEWS.MN