Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв

Үндсэн хуулийн цэц Дунд суудлын өнөөдрийн хуралдаанаараа иргэн
О.Алтангэрэлээс ирүүлсэн мэдээллийн дагуу Эрүүгийн хуулийн 294 дүгээр
зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай
маргааныг хянан хэлэлцлээ.

Хуралдаанаас Эрүүгийн хуулийн “Эрх мэдлээ
урвуулан ашиглах, хэтрүүлэх, хэрэгжүүлэхгүй байх” гэсэн 294 дүгээр
зүйлийн 294.1, 294.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр
зүйлийн 1, 2 дахь хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн
бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүнийг нийгмийн байдал, эрхэлсэн
ажил, албан тушаал, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно”
гэснийг зөрчөөгүй байна гэсэн шийдвэр гаргав.

Эрүүгийн хуульд,
цэргийн албаны эсрэг гэмт хэргийг субъектын болон объектын тусгай
шинжийг нь харгалзан бие даасан хэсэг болгон зохицуулсан байна. Мөн
Цэргийн албаны эсрэг гэмт хэргийн тусгай субъектын нэг болох захирагчийн
нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож, түүнд
оногдуулах ялыг ялгамжтай тогтоосон нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд
хамаарч байна.” гэдгийг үндэслэн Үндсэн хуулийн цэц ийнхүү шийдвэрийг
гаргав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж