Хаан хөгжмийн гайхамшгийг мэдрүүлхээр төгөлдөр хуурч Ц.Энхтөр тавдугаар сарын 15-нд УДБЭТ-ын тайзнаа “Сонгодог үдэш” тоглолтоо толилуулах гэж байна. Тоглолт ердөө ганцхан өдөр болно, ингэхдээ үндсэн хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд дэлхийн алдарт хөгжмийн зохиолч Ф.Шопен, Жакуза нарын сонгодог аязыг тоглох ажээ. Тоглолтод УДБЭТ-ын симфони найрал хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээр оролцох бөгөөд удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү ажиллах юм байна. Тоглолтын тасалбарыг УДБЭТ-ын кассаас 40-100 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байна.
М.АЙРИ